Владимир Путин ерөнхийлөгчийн албан тушаал хашиж эхлэснээс хойшхи парламентад хандсан анхны илгээлтийг улс төрчид ба шинжээчид өргөн тайлбарлаж байна. «Ороcын дуу хоолой» радиогоос жич санал асуулга явуулж, стратегийн ач холбогдолтой энэ баримт бичгийн ямар зүйлийг чухал хэрэгтэй хэмээн үзэж байна вэ гэсэн асуултыг оролцогчдод нь тавьжээ.

Оросын эдийн засгийн их суургуулийн дэд захирал Сергей Марков төрийн тэргүүний илгээлтийн ёс суртахууны талд юуны түрүүнд анхаарал тавьсан байна. Тэрээр хэлэхдээ

«Владимир Путин дан ганц прагматик үзэлд анхаарал тавихаа больсон байна. Энэ үзэл 2000-д онд зонхилж байсан хийгээд Орос улс залхсан юм. Улс орон үнэ цэнэт, эрхэм дээд зүйлд тулгуурлахыг шаардаж байна. «Бид аминч үзлээс холдож, ёс суртахууныг сэргээх ёстой» гэж Путин шууд хэллээ. Нийт үндэстний суртал нэвтрүүлэг улс оронд зайлшгүй чухлыг ерөнхийлөгч ойлгож, түүнийг ерөнхийд нь тодорхойлсон» гэв.

Улс төрийн тухайн байдлын төвийн захирал Сергей Михеев мөн саналыг дэмжин хэлэхдээ

«Эцэст төрийн тэргүүн ёс суртахуун, оюуны талаар өгүүлэв. Дан эд хөрөнгө дээр ажилласнаар тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж болохгүй. Олон зүйл түүний дотор аюулгүй байдал нийгмийн ёс суртахууны уур амьсгаласас шалтгаалж байгааг ерөнхийлөгч ойлгож байна. Хамгийн шилдэг хууль батлаж, банкны системийг журамлаж, санхүүгийн механизмыг яв цав ажилуулж болно. Гэсэн ч нийт олон аминч үзлийг удирдага болговол ямар ч хууль тусгүй болж мэднэ» гэв.

Путин олон туйлт дэлхий дахины талаар өгүүлсэн нь нааштай үйл хэрэг гэж Иракийн улс төр судлаач Фалех аль-Хамрани хэлээд

«Өнөөдөр дэлхий олон туйлт байгааг мэдэгдсэн нь арабын орнуудад маш чухал юм. Улс хоорондын харилцаа өрсөлдөөн, түрэмгийлэлд биш интеграцид л тулгуурлах ёстой. Путины мөн уриа араб дахины зорилго, хүсэл эрмэлзэлд нийцэж байна» гэв.

Авилгалтай хатуу тууштай тэмцэх тухай Путины мэдэгдлийг Орос улсад төдийгүй хилийн чанадад нааштай хүлээж авсан байна. Японы «Асахи» телевизийн москвагийн товчооны дарга асан сэтгүүлч Танака Рёсуко энэ хурц асуудлыг тайлбарлан хэлэхдээ

«Авилгалыг арилгах нь Япон Оросын хоорондын үйлдвэр худалдааны харилцаанд нааштай нөлөөлнө гэж өзэж байна. Авилгалд үндэслэсэн ажил хэрэгч уур амьсгалыг ойлгоход хэцүү. Авилгалын эсрэг Путины санаачилгыг сайшаан дэмжиж байна. Юу гэвэл энэ нь орос-японы бизнесийг олон улсын стандарын түвшинд хүргэх боломж олгоно» гэв.

Оросын эдийн засгийг «офшороос ангижруулах явдал» авилгалтай хийх тэмцлийн нэгэн чиглэл болно. Түүнчлэн оросын эд хөрөнгө эргэлдэж байгаа офшорыг ил тод болгох арга хэмжээ авах нь зайлшгүй чухал гэж Владимир Путин үзэж байна. Энэ асуудал Хятад улсад ч тулгарсан гэж БНХАУ-ын Нийгмийн ухааны академийн ажилтан эдийн засгийн доктор Зян Зин «Оросын дуу хоолой» радиод өгсөн ярилцлагдаа тэмдэглээд

«Эдийн засгийн шинэтгэлийн явцад Хятад, Орос улсуудад олон талаар адилхан асуудал тулгарсан. Капитал гадаадад гарч шилжих нь тийм нэгэн асуудал юм. Эдгээр хөрөнгийн нэг хэсэг нь «угаах» хөрөнгө бишээ. Эдийн засгийг офшороос ангижруулахад дан шахан мөрдөх арга хэмжээ хангалтгүй байгааг Хятад улсын туршлага харуулсан. Дотоодын хөрөнгө оруулалтад таатай нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй» гэв.

Энэ онд төрийн тэргүүнээс Улсын хуралд хандаж гаргасан уриалга ойрын ба хэтийн төлөвт зориулагдсан гэж шинжээчид санал нэгтэй үзэж байна.