ОХУ, БНСолонгос Улсын иргэд 30 өдрийн хугацаанд визгүй харилцан аялах тухай хэлэлцээр 2013 онд хүчин төгөлдөр болох ёстой гэж өнөөдөр Өмнөд Солонгосын үндэсний аялал жуулчлалын байгууллагын Орос улс дахь төлөөлөгчдийн газраас «Интерфакс» агентлагад мэдээллээ. Зохих тохиролцоонд хүрч, баримт бичгүүдэд гарын үсэг зурсан тухай төлөөлөгчдийн газар тэмдэглэв. Визгүй аялах боломж Орос улсаас Өмнөд Солонгост очих жуулчдын тоог нэмэгдүүлнэ. Төлөөлөгчдийн газраас уламжласнаар одоо оросын жуулчид гол төлөв нийслэл Сөүлд очиж байна. Оросын илүү олон жуулчин 2018 онд Пхенчханд болох өвлийн Олимпийн наадмын үеэр Өмнөд Солонгост очно гэж төлөөлөгчдийн газар үзэж байна.