Иран улс өнгөрсөн онд амдан сөнөөсэн америкийн тагнуулын «Сэнтинел» нисэгчгүй нисдэг аппаратын хуулбарыг зохиож мэднэ гэж Ираны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн Аваз Хейдарпур мэдэгдэв. Түүний хэлснээр шинжээчид америкийн RQ 170 «Сэнтинел» нисэгчгүй нисдэг онгоцыг шинжлэн судласан хийгээд одоо Иран түүнийг үйлдвэрлэж мэднэ. Ираны агаарын хил зөрчиж Персийн булангийн дээгүүр нисч явсан америкийн нисэгчгүй нисдэг онгоцыг амдан сөнөөсэн гэж өнгөрсэн долоо хоногт Иран улс мэдээлсэн билээ. Энэ аппаратын цуглуулсан мэдээ баримтыг авч амжсан гэж хожим Ираны тусгай албаны төлөөлөгч мэдээлжээ. Персийн буланд нисэгчгүй нисдэг аппаратаа алдаагүй гэж АНУ батлан илэрхийлэв.