Дэлхийн найман улс, түүний дотор БНХАУ, ОХУ хоёр нутаг дэвсгэрт нь бүртгэсэн Интернетэд төрийн улам хатуу хяналт тавихийг Олон улсын цахилгаан холбооны нэгдлээс шаардсаар байна гэж өнөөдөр Bloomberg агентлаг Дубайд хуралдаж байгаа Дэлхийн цахилгаан холбооны бага хурлын материалаас иш татан мэдээллээ. Өчигдөр Алжир, Бахрейн, Ирак, Саудын Арави, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Судан, Хятад, Орос улсууд саналаа НҮБ-ын агентлагад хэлэлцүүлэхээр оруулав. Эдгээр улс Олон улсын цахилгаан холбооны гишүүн орнуудыг нутаг дэвсгэрт нь бүртгэсэн Интернет хаяг, хуудасыг хуваарьлах, эзэмших, хасах эрхтэй болгохыг санаачилжээ. Урьд Интернетэд илүү хатуу хяналт тавих талынхнаас интернетийн хүрээнд улс орнуудын эрхийг өргөжүүлэх санал тавьсан билээ. Гэвч саналыг хэрэгсэхгүй болгов. Bloomberg агентлагийн мэдээлснээр АНУ, Канад, Австрали, Их Британи, Герман зэрэг улс тус саналыг бага хурал дээр эсэргүүцсэн байна.