0Сүүлийн тоо баримтуудаас харахад Филиппинийг нэрвэсэн «Бофа» хүчтэй хар салхи 902 хүний амь насыг авч одсон тухай өнөөдөр тус улсын эрх баригчид мэдээлэв. Аврагчид цаг уур судлаачдын сануулгыг үл тоомсорлон хар салхинхаас хэдэн өдрийн өмнө тэнгист гарсан амь мэнд 296 загасчныг олж илрүүлэв. 600 гаруй хүн сураггүй алга болсон учир эрэх-аврах үйл ажиллагаа үргэлжилж байна. Далайн хар салхи Филиппиний хөдөө аж ахуйд 210 сая долларын хохирол учруулжээ. Гай гамшиг маш олон барилга байшин, дэд бүтцийг эвдэн сүйтгэх уршигтай болсон. НҮБ, Олон улсын Улаан загалмайны хороо болон бусад байгууллага дэлхийн хамтын нийгэмлэгт хандан гай гамшигт нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэхийг уриалав