Сирийн дотоодын сөрөг хүчин «Сирийн анд нөхөд» бүлгийн гишүүдийг улс орныхоо дайсан хэмээн үзэж байна гэж өнөөдөр Москвад өөрчлөлт, чөлөөлөлтийн төлөө Үндэсний фронтын төлөөлөгч Кадри Жамиль сэтгүүлчдэд мэдэгдлээ. «Сирийн анд нөхөд» бүлэг Сирийн дотоодын хэрэгт гаднаас оролцох ажиллагааг сонирхож, асуудлыг биеэ дааж шийдвэрлэх боломж сирийн ард түмэнд олголгүй Сирид цуст ажиллагаа, эвдрэл сүйрлийг гааруулж байна гэж тэрээр хэллээ. Түүнчлэн сирийн дотоодын сөрөг хүчин засгийн газартай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна. Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг огцоруулах болзол тавихгүй байна гэж Жамиль онцлов. Яриа хэлэлцээ бол хямралт байдлаас гаргах цорын ганц зам мөн гэж Үндэсний фронтын төлөөлөгч үзэж байна. Жамиль сөрөг, хувьсгалт хүчний Үндэсний эвслийг хөндөн ярихдаа мөн бүлэг суларч, таран бутарч байна гэж тэмдэглэв. Өнөөгийн гол зорилт сөрөг хүчний эгнээ ба засгийн газраас хэт даврагч үзэлтнүүдийг гаргаж зайлуулахад оршино гэж Жамиль тэмдэглэн хэллээ.