Өнөөдөр Японы өөрийгөө хамгаалах хүчин «Эф-15» сөнөөгч онгоцуудаа хятадын нисэх онгоц маргаантай «Сенкаку» (Дяоюйдао) арлууд орчмын бүст цөмрөн орсонтой холбогдуулан яаралтай нисгэв. Япон эдгээр арлыг өөрий нь нутаг дэвсгэр хэмээн үзэж байна гэж БХЯ мэдээлэв. Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Осаму Фузимура будлиан гарсанд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлээд БНХАУ-ын ажиллагааг японы «тусгаар тогтнолыг зөрчсэн хэрэг» хэмээн нэрлэв. Ийм тохиолдол анх удаа гарсан. Урьд БНХАУ-ын эргүүлийн хөлөг онгоцууд л өөрий нь нутаг дэвсгэрийн нэг хэсэг хэмээн Японы үзэж байгаа бүст цөмрөн орж байсан юм.