Америкийн сансрын уудамд хяналт тавих систем шинэ гурван объект умард солонгосын зөөгч пуужинг хөөргөснөөс хойш дэлхий орчмын тойрог замд бий болсныг бүртгэсэн тухай «Интерфакс» агентлаг америкийн стратегийн командлалын мэдээ баримтыг үндэслэн уламжилжээ. Хиймэл дагуулаас гадна пуужингийн угсраа ба хиймэл дагуулаас тасарсан ямар нэг эд анги тойрог замд бий болсон эсвэл Умард Солонгосоос хоёр хиймэл дагуулыг хөөргөсөн байх гэж оросын шинжээчид тэмдэглэв. «Энэ нь дэлхийг алсаас тандах хиймэл дагуул байж магадгүй» гэж Оросын пуужин-сансрын салбарын эх сурвалжаас «Интерфакс» агентлагад мэдэгджээ.