Өмнөд Солонгосын шинжээчид өчигдөр Умард Солонгосоос хөөргесен хиймэл дагуулыг ажиглаж, ажил нь тасалдах шинж тэмдгийг илрүүлээгүй гэж сөүлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Өмнөд Солонгосын БХЯ-ны мэдээг үндэслэн уламжлав. Хиймэл дагуул «тойрог замд хэвийн эргэж байна» гэж тус яамны төлөөлөгч хэлснийг мэдээлэлд дурдсан байна. Үүний хамт хиймэл дагуул ямар үүрэг гүйцэтгэхийг шинжээчид лавтай тодруулаагүй байна. Умард Солонгосын мэргэжилтнүүд хиймэл дагуулаа хяналтдаа бүрэн аваагүй байх гэж үүний өмнө америкийн шинжээчид таамагласан билээ. Энэ нь «хязгаарлагдмал боломжтой холбооны энгийн хиймэл дагуул» хэмээн америкийн мэргэжилтнүүд үзэж байна.