МАГАТЭ ба Иран улсын төлөөлөгчид ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар ээлжит хэлэлцээ өнөөдөр Тегеранд хийнэ. Хоёр талын хамтын ажиллагааны хүрээ, төлөвлөгөөг боловсруулах зорилгоор хэлэлцээ хийнэ гэж Иран улсын ГХ-ийн дэд сайд Сейед Аббас Аракчи сэтгүүлчдэд мэдэгдэв. МАГАТЭ-д суугаа Ираны төлөөлөгч Али Асгар Солтанийегийн мэдэгдсэнчилэн «Тегеранд хийх хэлэлцээний амжилт улс төрийн хэрүүл маргаангүй тайван нөхцөлд болох эсэхээс нь шалтгаална. Хэлэлцээний үр дүнгээр Парчин дахь ираны цэргийн байгууламжад орох боломжтой болно гэж МАГАТЭ-гийн шинжээчид найдаж байна. Иран улс цөмийн зэвсгийн боловсруулалтаа атомыг энх тайван зорилгоор ашиглах хөтөлбөрөөр халхавчлан нууж байна гэж АНУ ба өрнөдийн өөр хэдэн улс сэжиглэн үзэж байна. Тегеран бүх зэмлэлийг няцаагаад атомын хөтөлбөр нь дан улс орныхоо цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангахад чиглэгдснийг мэдэгдэв.