Өчигдөр НҮБ-ын АЗ Умард Солонгосын хиймэл дагуул бүхий баллистик пуужингийн хөөргөлтийг буруушаав. НҮБ-ын АЗ-ийн дарга Мухаммед Луличкийн сэтгүүлчдэд мэдээлснээр АЗ «зохих хариу өгөх асуудал дээр» ажлаа үргэлжлүүлнэ. НҮБ-ын АЗ баллистик пуужингийн хөөргөлтийг үргэлжүүлж үл болохыг Пхеньянд анхааруулав. НҮБ-ын тогтоолд ийм шаардлага Умард Солонгост бас тавьжээ. Өчигдөр Умард Солонгосын хиймэл дагуул бүхий пуужин хөөргөснийг дэлхийн хамтын нийгэмлэг буруушаав. Энэ удаагийн хөөргөлт баллистик пуужингийн ээлжит туршилт бөгөөд хиймэл дагуулыг дэлхий орчмын тойрог замд гаргасан нь туршилтын цэргийн чиглэлийг халхавчилж байна гэж өрнөдийхөн үзэж, болгоомжилж байгаагаа илэрхийлэв. АНУ ба түүний холбоотнууд Пхеньяний эсрэг өнөөгийн хоригийг улам ширүүсгэх тогтоолыг НҮБ-ын АЗ-өөр батлуулахын төлөө байгааг НҮБ дахь дипломат ажилтнууд тэмдэглэв. Гэсэн ч сансрын уудмыг энх тайван зорилгоор ашиглах, дэлхийн хиймэл дагуулыг хөөргөх хөтөлбөрөө цаашид хөгжүүлнэ гэж өчигдөр БНАСАУ-ын ГХЯ мэдэгдлээ.