Өнөөдөр БНХАУ-ын эргүүлийн дөрвөн хөлөг онгоц Бээжин, Токиогийн хооронд маргаан үүсгэсэн Дяоюйдао( Сенкаку) арлууд орчмын усан бүст цөмрөн орсон тухай Японы эргийн харуул мэдээлэв. Японы харуулын хөлөг онгоцноос энэ бүсээс гарч явахыг радио холбооны хэргслээр хятадын хөлөг онгоцуудын багийн гишүүдээс шаардав. Гэвч хятадын эргүүлийн хөлөг онгоцууд эдгээр уриаг тоомсорлохгүй байна. Урьд өмнө мөн адил будлиан 12-р сарын 11-нд гарсан билээ. Тэр үед хятадын эргүүлийн хоёр хөлөг онгоц маргаантай арлууд орчмын бүст санаатайгаар оров. Нэгэн хөлгийн гэрэлт самбарт БНХАУ-ын нутаг дэвсгэрээс нэн даруй гарахыг япончуудаас шаардсан бичээс гэрэлтэв.

Энэ оны 9-р сарын эхээр Токио эдгээр арлыг эздээс нь худалдан авсан тухай зарлан мэдээлснээс хойш Дяоюйдао (Сенкаку) арлуудын эргэн тойрны нутаг дэвсгэрийн маргаантай асуудал хурцдав. Бээжингээс эсэргүүцэл илэрхийлсэн хийгээд японы эсрэг олон нийтийн жагсаал Хятад улс даяар хийж, түйвэн бусниулах ажиллагаа явуулсан билээ. 9-р сарын 11-нээс хойш хятадын хөлөг онгоцууд японы эсэргүүцлийг үл тоомсорлон эдгээр арал орчмын бүст бараг 20 удаа цөмрөн оржээ.