НҮБ-ын АЗ лхагва гаригийн өглөө БНАСАУ-д  олон шатлалтай пуужин хөөргөснийг буруушаан, Пхеньянд нөлөөлөх арга хэмжээний тухай асуудлаар зөвлөлдөх уулзалтаа үргэлжлүүлнэ гэж НҮБ-ын АЗ-ийн тэргүүн Мухаммед Лулички сэтгүүлчдэд мэдээлэв.

“АЗ-ийн гишүүд энэхүү хөөргөлтийг буруушаасан” гэж Лулички НҮБ-ын АЗ-ийн албан бус зөвлөлдөх уулзалтын өглөөний хэсгийн дараа хэлжээ. Түүний ярьснаар, зөвлөгөөн үргэлжлэх болно.

БНАСАУ мэдэгдэхдээ, хиймэл дагуулыг тойрог замд амжилттай орсон гэжээ. Гэвч хөрш орнууд, юуны өмнө Япон, АНУ болон Өмнөд-Солонгос улсууд нь БНАСАУ-ыг тив хоорондын баллистик пуужинг туршсан гэж үзэж байгаа юм. Ренхап агентлагийн мэдээлснээр, ийм төрлийн пуужингийн алсын зай 13 мянган км хүрдэг.

НҮБ-ын АЗ-ийн 2006 ба 2009 онуудад баталсан тогтоолууд нь БНАСАУ-ыг цөмийн зэвсгийн болон пуужингийн туршилтуудыг хориглосон юм. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун өнгөрсөн шөнө Пхеньяныг тогтоолыг зөрчсөнийг буруушааж, пуужин хөөргөснийг “өдөөн хатгалгын акт ” хэмээн нэрлэсэн.