Израиль нисэх онгоцны их хэмжээний байлдааны хэрэгслийг АНУ-аас худалдан авах төлөвлөгөөтэй байна гэж америкийн Defence News хэвлэл мэдээлжээ. Пентагон 647 сая долларын хэлэлцээр байгуулах гэж байгаагаа конгресст мэдээлсэн байна. Тухайлбал Израиль улс Боинг компанийн үйллдвэрлэлийн GPS системээр онилон чиглүүлэх аппарат бүхий нисэх онгоцны бараг 7 мянган бөмбөгийг худалдан авах юм. Түүнчлэн мөн хэлэлцээрийн дагуу тус үйлвэрлэгчийн нисэх онгоцны авсаархан 3,5 мянган бөмбөг нийлүүлнэ. Ираны цөмийн хөтөлбөртэй холбогдон Ойрхи Дорнодын байдал түгшүүртэй болж байгаа нөхцөлд хэлэлцээр байгуулахыг хэвлэл тэмдэглэв.