БНАСАУ-ын эрх баригчид бусад орон хэрхэн хандахаас үл шалтгаалан сансрыг эзэмших хөтөлбөр дээр ажлаа үргэлжлүүлнэ гэж өнөөдөр БНАСАУ-ын ГХЯ мэдэгдэв. Өнөөдөр БНАСАУ-ын баллистик пуужингийн хөөргөлт амжилттай болсон нь ШУ-ны амжилт юм гэж үүний өмнө умард солонгосын ЦТАК агентлаг тэмдэглэжээ. « Амжилттай хөөргөлт бол манай орны ШУТ-ийн төдийгүй эдийн засгийн ахиц дэвшил болсон юм.Бид сансрыг энх тайван зорилгоор ашиглах эрхээ хэрэглэж байна» гэж ЦТАК агентлаг тэмдэглэжээ.