Атомын салбарын жил дутмын гол форумын нэг-АТОМЕКС 2012 өнөөдөр Москвад нээгдлээ. Нийлүүлэлтийн байдал болон бүтээгдэхүүний чанарыг сайжруулах асуудал үзэсгэлэн-бага хурлын гол сэдэв болсон юм. Өнгөрсөн он Фукушимагийн осолоос эмээж сандрах явдал улирсан ба атомын салбарын хэтийн төлөвэд тэсвэр тэвчээртэй үнэлгээ өгч эхлэсэн жил болсон гэж «Росатом» улсын корпорацийн тэргүүн Сергей Кириенко форумыг нээж хэллээ. Гэсэн ч бүх улс орны нийт захиалга 10-11 хувиар буурсан юм.

«Росатом»-ын тухайд гэвэл « компани энэ оны бүх зорилтыг биелүүлсэн» гэж Кириенко хэлэв. «Росатом» Энэтхэг ба хөтөлбөрөө азнаад ахин ажиллуулж эхлэсэн Хятад улс түүнчлэн Вьетнам, Бангладеш, Түрк улсуудад ажилласаар байна. Одоо барьж байгаа АЦС-ууд аюулгүй байдлын бүх шаардлагад нийцэж байна гэж Кириенко онцлов. Эдүгээ «Росатом» нийт 69,3 тэрбум ам долларын хэлэлцээрүүд байгуулаад байна. 5-7 жилийн дараа хятадын ба солонгосын компаниуд оросын атомын компаниудын гол өрсөлдөгч болохыг тэрээр тэмдэглэв.

АТОМЕКС форум 4 дэх удаагаа хуралдаж байна. Дэлхийн 12 улсын 122 компани түүнд оролцож байна.