Ойрын жилүүдэд Орос улс ба дэлхий дахинд эргэлт гарна гэж Владимир Путин Улсын хуралд илгээлтээ зарлан ярихдаа мэдэгдэв.Оросын ерөнхийлөгчийн хэлснээр дэлхий дахин үндсэн өөрчлөлт магадгүй донсолгооны эринд шилжиж байна. Үүний хамт улс хоорондын өрсөлдөөн улам ширүүсэх юм.

Шинэ зууны эхний 12 жилд Орос улс нэлээд их үр дүнд хүрсэн гэж Владимир Путин мэдэгдэв. Улс орноо сэргэн босгож бэхжүүлэх чухал үеийг давсан юм. Гэвч хөгжлийн шинэ үед шинэ аюул сорилт тулгарч мэднэ. Хүн ам урагш ахихыг хүсвэл үр дүнд хүрч болно гэж Орос улсын ерөнхийлөгч тэмдэглээд

«Одоо бидний зорилт сайн сайхан баялаг Орос улсыг бүтээн байгуулахад оршино. Ойрын жилүүд шийдвэрлэгч магадгүй эргэлт гаргах үе болохыг бүгд ойлгох ёстой. Энэ нь манай орон төдийгүй буурьтай өөрчлөлт магадгүй донсолгооны эринд шилжиж байгаа дэлхий дахинд хамаатай. Дэлхийн хөгжил улам жигд бус болж байна.

Эдийн засаг, геополитикийн ба угсаатны шинжтэй санал зөрөлдөөн гарч байна. Нөөц тухайлбал төмөрлөг, нефть, байгалийн хий төдийгүй юуны түрүүнд хүний нөөц, оюуны төлөө өрсөлдөөн ширүүсч байна.Хоцросон нь биеэ даах байдлаа гарцаагүй алдаж, улс үндэстэн бүрийн эдийн засгийн чадавхи төдийгүй хүсэл эрмэлзэл, дотоодын эрч хүч, урагш ахиж өөрчлөлт гаргах чадвараас шалтгаална» гэв.

Авилгалтай хийх тэмцэл Оросын нийгэмд эн түрүүнд гарсан зорилт гэж ерөнхийлөгч Путин хэлээд «Бид үндэсний хөгжлийн нөөцийг устгаж байгаа авилгалтай цаашид шийдвэртэй тэмцэнэ. Нэг ч бизнес-байгууллага гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх засгагт ойр байгаагаараа завших ёсгүй» гэв.

Дээгүүр албан тушаалтай түшмэдийн зардалд хяналт тавихийг Владимир Путин уриалаад мөн шаардлага төр засгийн удирдагчид ба засгийн газар, парламентын гишүүд, түүнчлэн тэдний ойр хамаатнуудыг хамрах ёстойг онцлов. Төрийн тэргүүн гадаадын банкны данс, үнэт цаас, хувьцааны талаар түшмэл, улс төрчдийн эрхийг хууль ёсоор хязгаарлахын төлөө байна.

Орос улс дөрөв-таван жилийн дотор өөрийгөө хүнсний бүтээгдэхүүнээр бүрэн хангаж, дэлхийн хүнсний бүтээгдэхүүний томоохон нийлүүлэгч болох ёстой гэж Владимир Путин үзэж байна. Хүнсний бүтээгдэхүүний эрэлт дэлхий даяар ялангуяа шинэ тулгар хөгжиж байгаа орнуудад өсөн нэмэгдэж байна. Дэлхийн үржил шимтэй газар талбайн 55 хувь нь Орос улсад ногдож байна. Энэ нь бидэнд шинэ асар их боломжийг нээж өгч байна гэж төрийн тэргүүн Улсын хуралд илгээлтээ танилцуулан мэдэгдэв.

Ерөнхийлөгчийн жил дутмын уриалга бараг 20 жилийн турш гүйцэтгэх ба хууль тогтоох засгийн харилцах уламжлалт хэлбэр болсон юм. Үнэн чанартаа Ерөнхийлөгчийн илгээлт бол төрийн тэргүүний улс орныхоо ба нийгмийн хэтийн хөгжлийн стратегийн чиглэлийг тодорхойлсон хөтөлбөрийн баримт бичиг юм. Энэ удаагийн илгээлт Владимир Путиний ерөнхийлөгчээр сонгогдсноосоо хойш Улсын хуралд хандан гаргасан анхны уриалга боллоо.