Өмнөд Хятадын тэнгист Хятад улсын зузаатгаж байгаа сүр хүчийг сөрөн зогсвол Японд зэвсэгт хүчин байгуулах саналыг Филиппин улс дэмжинэ. Эдүгээ Ази Номхон далайн бүс нутгийн байдал бүс нутагт тэнцвэр тогтоох буурьтай хүчин зүйлийг шаардаж байна. Япон улс тийм хүчин зүйл болж мэднэ гэж Филиппиний ГХ-ийн сайд Альберт дель Росарио британийн « Файнэншл таймс» сонинд өгсөн ярилцлагдаа онцлов.

Сүүлийн үед АНДБН-т нутаг дэвсгэрийн маргаантай асуудлууд хурцдав. Хятад улсаас эдгээр асуудлаар улам хатуу байр суурь баримтлах болсон. Филиппиний ГХ-ийн сайдын мэдэгдэл өнөөгийн байдал Хятадын эсрэг эвсэл бүс нутагт байгуулах түлхэц болж мэдэхийг Хятад улсад дохиолж байна. Энэ нь Азийн талаархи АНУ-ын өнөөгийн стратегийн чиг бодлогод ч нийцэж байна гэж японы шинжээч, Японы Олон улсын геополитикийн хүрээлэнгийн ерөнхий нарийн бичгийн дарга, Цэргийн нисэх хүчний чөлөөнд гарсан генерал Хаяси Ёсинага үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Бүр 1945 онд АНУ-ын ерөнхийлөгч Трумэн Номхон далайд коммунист хүчнийг тогтоон барих онолыг боловсруулсан билээ. North East Asian Treaty Organisation байгууллагыг бий болгож, Япон улсыг түүний төв болгохыг Трумэн оролдов. Тэр үед National Security Counsel японы зэвсэгт хүчнийг сэргээх болон Филиппин, Тайван, Өмнөд Солонгос зэрэг улсыг Японыг тойруулан нэгтгэх саналыг дэмжсэн билээ. Эдүгээ мөн саналыг сэргээж,ахин шүүрэн авчээ. Либерал-ардчилсан нам засгийн эрхэнд гарвал тус саналыг сайшаан дэмжинэ. Намын тэргүүн Абэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Исиба нар Өөрийгөө хамгаалах хүчнийг Үндэсний батлан хамгаалах арми болгож хувиргахыг санаачлсан» гэв.

АНДБН-ийн олонхи улс нутаг дэвсгэрт өнгөлзөх хятадын бодлогыг эсэргүүцэж байна. Үүний хамт тэдгээр японы урьдын милитарист болдлогыг харгалзан зэвсэгт хүчээ байгуулах гэсэн японы оролдлогод сэжигтэй хандаж байна. Иймээс Филиппиний мэдэгдэл бүс нутгийн бусад улсын саналд тэр болгон нийцэхгүй байна гэж оросын шинжээч Валерий Кистанов хэлээд

«Японд зэвсэгт хүчин байгуулах саналыг Филиппин улс дэмжсэн нь ер бус алхам юм. Тухайн үед АНДБН-ийн орнууд японы армийн түрэмгийллийн бай болсон билээ. Японы эзэмшилд нэрвэгдэж хохирсон хүмүүс бүс нутагт өнөө болтол амь мэнд байна. Тэр үеэс үлдсэн олон асуудлыг шийдвэрлээгүй гэж бүс нутгийн олон улс үзэж байна.

Үүнийг хэдэн хүчин зүйл нотлон харуулав. Тухайлбал японы армийг фронт орчмын садар самууны газарт үйлчлэхийг албадан ашигласан эмэгтэйчүүдэд нөхөх төлбөр төлөх асуудлыг Өмнөд Солонгосоос тавьсааар байна. Энэ асуудал нутаг дэвсгэрийн маргаантай асуудалтай хамт АНДБН дахь АНУ-ын хоёр холбоотон- Япон, Өмнөд Солоногосыг ойртуулахад саад болсоор байна. Энд Япон-Өмнөд Солонгос-АНУ гурвалжин байгуулах нь АНУ-ын ашиг сонирхолд нийцэж байна. Ийм гурвалжин бүс нутагт хятадын үр нөлөөг сөрөн зогсох хүчирхэг хэрэгсэл болох байсан» гэв.

Бүс нутгийн улс орнууд дээр дурдсан шалтгаануудыг харгалзан Филиппиний санаачилгыг дэмжихгүй бололтой. Харин Филиппин улс Хятадтай маргалдаж байгаа нутаг дэвсгэрийн асуудлаар АНУ, Япон улсуудаас их дэмжлэг авахыг хичээж байгааг Филиппиний ГХЯ-ны тэргүүний мэдэгдэл харуулав.