Умард - Солонгосын пуужин хиймэл дагуулын хамт хөөргөсөн явдал нь тус улсыг олон улсаас илүүтэй тусгаарлахад хүргэх болно гэж Өмнөд-Солонгосын ЗГ мэдэгджээ. Сөүл ээлжит удаагаа Пхеньянд өөрийн санхүүгийн нөөцөө  цөмийн зэвсгийг хөгжүүлэхэд зарцуулахын оронд дахин хуваарилахыг зөвлөв. Эдгээр хөрөнгийг умард- солонгосын иргэдийн өдлөр тутмын амьдралыг дээшлүүлэхэд чиглүүлэхийг уриалав. Өмнөд-Солонгос БНАСАУ-ын талаас ирсэн аливаа өдөөн хатгалгад хариулахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Нөгөөтэйгүүр, Сөүл нь олон улсын хамтын нийгэмлэгтэй сөрөг арга хэмжээг боловсруулахаар нягт ажиллах төлөвтэй байна.