2013 онд Эрхүүгийн техникийн их сургуулийн дэргэдэх үндэсний судалгаа шинжилгээний технопаркаас Монгол улсад 20 мянган ширхэг хосгүй цахилгаан хэрэгсэл нийлүүлнэ. Цахилгаан багажууд нь нанотехнологийг ашиглаж үйлдвэрлэсэн төдийгүй маш хэмнэлтэй юм. Эдгээр хэрэсэлүүд нь шууд хоёр асуудлыг нэгэн зэрэг шийдвэрлэхэд: монгол гэрийг халаахад болон гэрт дулаан бий болгохын тулд, янз бүрийн зүйлүүдийг түлшинд хэрэглэсний улмаас Улаанбаатар хотод бий болсон утаа униараас салгахад тустай юм. Энэ тухай Игорь Шелехов хэлэхдээ:

«Бид монгол гэрийн бүтэц загварыг авч, гэрийн дулаан хуваарилалтыг тооцож гаргаснаар, гэрт халаалтын хэрэгсэл тавих хамгийн тохиромжтой газрыг тодорхойлсон. Дулааны урсгалууд нь цацрагийн байдал, өөрөөр хэлбэл, газрын цахилгаан соронзон болон түүнийг хүрээлэн байгаа зүйлээс шалтгаалж байдаг. Нөгөөтэйгүүр, конвекциооны буюу, дулаан агаар дээшээ гарахад, хүйтэн агаар нь доор үлдэдэг. Хэрвээ эдгээр урсгалуудын нэг нь байхгүй бол хүний бие мах бодь нь +23 хэмийн үед ч, таатай бус байдалд байна.

Энэхүү багажыг бид дулааныг шингээж, дулаан дамжуулдаг нилээд хэдэн элементээр бүтээсэн. Эдгээр элементүүдийг гэрийн периметрээр төв хэсэгт өндөрт өлгөж суурилуулсан. Ингэснээр дулаан нь гэрт тэнцүү хуваарилагдана. Дашрамд хэлэхэд, монгол уламжлал ёс заншлыг хүндэтгэн, нэг элементийг гэрийн жижигхэн ширээн дээр суурилуулсан» гэлээ.

Физикч мэргэжилтэй, Эрхүүгийн техникийн их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан, томоохон үйлдвэр аж ахуйн газруудын халаалтын төслүүдийг боловсруулсан “Термостат” компаний ерөнхий захирлын албыг хашдаг Игорь Шелехов ярихдаа, физик-математикийн тооцоонууд нь дулааны урсгалуудыг нарийн ашиглах боломж олгодог бөгөөд цахилгаан эрчим хүчний хорогдлыг багасгана. Ийм ажлыг монгол гэрийн хувьд ч хийжээ Энэхүү халаалтын систем нь өндөр хүчин чадалтай.

Гэхдээ чухам үүнд л уг ажлын хосгүй чанар оршиж байгаа юм. Одоогийн байдлаар монголын засгийн газар нэг гэрийг 1,5 кВт цахилгаан эрчим хүчээр хангах боломжтой юм. Гэвч гэрийг өвлийн цагт тасалгааны температурт хүргэхийн тулд 2,5 кВт-аас дээш хүчин чадал байх ёстой. Тэгвэл Шелехов болон түүний нөхдийн бүтээсэн энэхүү багаж нь маш бага хүчин чадлаар монгол гэрийг таатай температурт барьж чадах юм. Учир нь гэвэл, уг хэрэгсэлд наноматериалыг ашигласан.

«Халаалтын багаж нь дулааны мэдрэмжтэй нано-материалаар хангагдсан. Нано материалуудын шинж чанарууд нь хүчин чадлын хэрэглээг зохицуулахад оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, блокууд нь дулааны энергийг цэнэглэж, дараа нь гадаа хэдэн хэм байгаагаас хэлбэлзэн гэрт шаардлагатай дулааныг өгнө. Энэхүү хэрэгсэлийг боловсруулахдаа, мэргэжилтэнүүд монгол үндэсний гэрийн онцлогийг болон монголчууд гэрээсээ хэдэн цагт гарч явдаг болоод хаалгаа хаалгүй үлдээдэг зэргийг хүртэл тооцжээ.

Тиймээс янз бүрийн температурын үед гэрийг дулаан байлгах боломжтой тийм тоноглол бидэнд шаардагдаж байгаа бөгөөд ингэхдээ тэнцүү хүчин чадалтай байх ёстой. Тоглоом болгож хэлхэд, би монголчуудад бас нэгэн шинэтгэл болгож хаалганд нь “пуржин” тавих санал хэлмээр байна» гэж Игорь Шелехов хэллээ.

Өнгөрсөн өвөл монголчуудад өвлийг өнтэй сайхан давахад нь зориулж эрчим хүчийн хэмнэлттэй 500 “Термостат” багажыг нийлүүлжээ. 2013 он гэхэд ийм цахилгаан хэрэгсэлийг монголын 20 мянган айл гэрт нийлүүлэх аж. Ойрын жилүүдэд оросын компани нь нийт 40 мянган халаалтын хэрэгсэлийг Монголд нийлүүлэхээр төлөвлөж байна.