ОХУ-д явцуу угсаатны нутгийг байгуулж үл болно гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ. Орос улсад ёс төдий хууль зүй бүхий явцуу угсаатны шаантаг бий болгохыг хүлцэхгүй. Улс орны эрх зүй, соёлын нэгдсэн орчингоос гадуур орших, нийтээр хүлээн зөвшөөрсөн хуулийн хэм хэмжээг тоомсорлохгүй шаантаг Орос улсад бий болох ёсгүй гэж ерөнхийлөгч Улсын хуралд илгээлтээ хөндөн үг хэлэхдээ мэдэгдэв. «Үндэсэрхэг дээрэнгүй үзэл үндэсэрхэг үзэлтнүүдийн анхаарал халамж гэгчийн төвд байгаа омог, ард түмэнд л их хохирол учруулж мэднэ» гэж Путин онцлов. Үндэсэрхэг, салан тусгаарлах үзэл баримтлагчдын суржин үг яриа оросын нийгмийг завхруулах, улс орныг бутаргах хор холбогдолтой болж мэднэ гэж ерөнхийлөгч нэмж хэллээ. « Ойр хоорондын дайсагналыг гааруулах, шашин шүтлэгт тээвчээргүй хандах гэсэн оролдлогыг бид Оросын төр улс болон Оросын иргэн бүрт тулгарсан аюул хэмээн үзэх ёстой гэж Владимир Путин онцлов.