Казахстан Байконур сансрын хөлгийн буудлын асуудлаар Орос улстай байгуулсан хэлэлцээрийг хянан үзэх бодолтой байна. Байконур сансрын хөлгийн буудлыг түрээслэх тухай хэлэлцээрийн нөлөөагуулга шавхагдаж дууссан гэж саяхан Казахстаны сансрын салбарын удирдагч Талгат Мусабаев мэдэгдлээ. Орос, Казахстан улсууд сансрын хөлгийн буудлыг хамтран ашиглах ёстой гэж тэрээр үзэж байна. Түрээслэхэд тулгуурлахгүй шинэ хэлэлцээрийг боловсруулах нь зайлшгүй чухал гэж тэрээр хэлжээ.

Эдүгээ Москва үйл ажиллагааны нь хугацаа 2050 онд дуусах гэрээг үндэслэн Байконурыг ашиглаж байна. Үүнд Орос улсаас жил дутам 100 сая гаруй доллар зарцуулж байна.

Казахстанаас ийм алхам хийсний улс төр, эдийн засгийн хэдэн шалтгааныг шинжээчид дурдав. Сансар судлал нэр хүндтэй болсон өнөө үед Казахстан бие даах сансрын гүрэн улс болох төлөвлөгөөтэй байж болзошгүй. Сансрын хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд нь Казахстанд туршлагатай мэргэшилтэй ажилтнууд шаардагдах юм. Энэ нь Орос улсаас хамааралтай гэж шинжээч Кирилл Маркин хэлээд

«Ийм нарийн түвэгтэй салбарт мэргэжилтнүүдийг түргэн сонгон авч, дахин сургахад хэцүү. Иймээс Орос улсыг оролцуулж мэднэ. Тэгвэл үүнд санхүүжүүлэлт шаардагдана. Тэгэхдээ их хэмжээний хөрөнгө шаардагдана» гэлээ.

«Восточный» сансрын хөлгийн буудлыг энэ оны дундуур Орос улсын Алс Дорнодын Амар мужид барьж эхлэв. Шинэ сансрын хөлгийн буудал орос-хятадын хилээс холгүй оршино. 2015 онд эндээс анхны хөөргөлт хийхээр төлөвлөжээ. Энэ нь өнөөгийн гео политикийн нөхцөлд хийх зүй ёсны алхам гэж шинжээчид үзэж байна.