Орос улсад гурван хүүхэдтэй гэр бүл хэм хэмжээ болох ёстой гэж өнөөдөр ерөнхийлөгч Владимир Путин Улсын хуралд илгээлтээ хөндөн ярихдаа тэмдэглэв. Ерөнхийлөгчийн хэлснээр энэ зорилгоор нөр их ажил хийж, нийгмийн ялангуяа эрүүл мэнд, боловсролын салбарын нөхцлийг сайжруулах хэрэгтэй.Нийгмийн салбарын байдлыг өөрчлөх нь зайлшгүй чухал гэж Владимир Путин мэдэгдэв. Тэрээр мөн зорилтыг бийелүүлэхэд бүх нөөцийг дайчлахыг бүс нутгийн засаг захиргааны байгууллагуудад даалгав.