Орос улсад төр засаг ил тод байж, «бусдаас тусгаарлагдсан явцуу хүрээтэй» байх ёсгүй гэж өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ.  Улсын хуралд оруулсан илгээлтдээ тэрээр улс орныхоо төлөө хариуцлага «уриа лоозонгоор» биш бодит ажил үйлээр төлөвших хийгээд түшмэд бүх хэмжээнд иргэдийнхээ санал хэрэгцээг харгалзан ажиллах ёстой гэж тэмдэглэв. Тэгсэн цагт л бүтээн байгуулах, ёс журам, эрх чөлөөг батлах, эв санаа нэгтэй байх, «үндэсний ухамсарыг төлөвшүүлэх» ёс суртахууны бат бэх үндэс бий болно гэж Путин хэлсэн байна.Иргэний хариуцлага, эх оронч үзэл Орос улсын улс төрийн нэгдэл нягтралын үндэс суурь болно гэж Владимир Путин онцлов.