ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров сирийн сөрөг хүчний эвслийг сирийн ард түмний цорын ганц хууль ёсны төлөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөх тухай АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн мэдэгдлийг зөрчилтэй хэмээн нэрлэв. Сергей Лавровын хэлснээр мэдэгдэл бүх сирийн яриа хэлэлцээ хийж эхлэх заалтыг агуулсан Женевийн сирийн асуудлаархи албан мэдээнд харшлаж байна.

АНУ сирийн сөрөг хүчний эвслийг хүлээн зөвшөөрснөөрөө эвслийн зэвсэгт ажиллагаа ялахад найдаж байгаагаа илэрхийлсэн гэж өнөөдөр Лавров тэмдэглээд Орос улс эл асуудлаархи АНУ-ын байр суурийг лавлан тодруулах бодолтой байна гэв.

Өнгөрсөн онд Женевэд Москва сирийн засгийн газрыг оролцуулан бүх сирийн яриа хэлэлцээ хийх нөхцлийг бүрдүүлэх нь зайлшгүй чухлыг Вашингтон ойлгож байгааг иш үндэс болгосон гэж ОХУ-ын ГХ-ийн сайд хэллээ.