Умард Солонгос сансрын аппаратыг дэлхий орчмын тойрог замд гаргаж мэдэх дэлхийн 10 дахь улс болсон гэж өнөөдөр сансар судлалын талаархи нэрт шинжээч Игорь Лисов «Интерфакс» агентлагад өгсөн ярилцлагдаа тэмдэглэв. БНАСАУ-ын нутаг дэвсгэрээс пуужин хөөргөснөөс хойш шинэ хоёр объект дэлхий орчмын тойрог замд бий болсныг америкийн цэргийнхэн батласныг тэрээр дурдав. Нэгэн объект нь 100-200 кг жинтэй хиймэл дагуул хэмээн үзэж болно.

Умард Солонгосын пуужин хөөргөх масс 1970 онд хөөргөсөн хятадын анхны сансрын пуужинтай төстэй байна гэж шинжээч өгүүллээ. Бүх угсралт нь барагцаалбал 90 тонн масстай юм. БНАСАУ цөмийн цэнэг дэлхийн аль ч өнцөгт тээх чадвартай болоход ойртож байгааг 100-200 кг ашигт ачаа тойрог замд гаргах чадвар нь харуулсан гэж шинжээч тэмдэглэв.

Орос, АНУ, Франц, Япон, Хятад, Их Британи, Энэтхэг, Израиль, Иран зэрэг улс БНАСАУ-ын энэ удаагийн хөөргөлтийн өмнө «сансрын клубын» гишүүн байсан юм. Эдгээр улс сансрын пуужингийн тусламжтайгаар сансрын аппаратыг тойрог замд гаргах чадвартай.