Ойрын жилүүдэд Орос улс ба дэлхий дахинд эргэлт гарна. Өөрчлөлт, ирээдүйн донсолгооны эринд Оросын иргэд улс үндэстнээ хэвээр хадгалах ёстой гэж өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ. ХХ1 зуунд дэлхийн эдийн засаг, соёл иргэншил, цэргийн хүчний шинэ харьцааны нөхцөлд Орос улс тусгаар бүрэн эрхт нөлөө бүхий улс хэвээр байх ёстой. ОХУ итгэлтэй хөгжин дэвжих төдийгүй уг чанараа хэвээр хадгалах ёстой гэж Владимир Путин ОХУ-ын Улсын хуралд оруулсан илгээлтдээ  өгүүлэв.