ОУ-ын төв нутгийн Липецк хотын 75 настай оршин суугч Виктор Вишняков манай гаригийн хамгийн хүчтэй өвөө боллоо. Тэрээр спортын ахмадуудын хүнд атлетикийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд ялалт байгуулж төрлөх хотдоо эргэн ирсэн байна. Сул цалинтны хувьд спорт бол бүх амьдрал нь, эрүүл чийрэг бие бялдарынх нь нууц юм.

Виктор хүнд атлетикаар 63 жил хичээллэж байна. Өндөр настай ч гэсэн тэрээр өөртөө амралт чөлөө өгөхгүй, нэг ч дасгалжуулалтыг тасалдагүй байна. Залуу тамирчид танхимд дөнгөж орж ирж байхад тэрээр аль хэдийн ирчихсэн бие халаалтаа хийгээд зогсож байдаг байна. Тэр эхлээд 30 килограммын штангийг өргөөд дараа нь шууд л 50 килограммыг өргөдөг байна. Энэ бол зөвхөн бие халаалт л юм. Виктор 85 килограммын шууд өргөлт болон 106 килограммын түлхэлттэй өргөлтөөр дэлхийн дээд амжилтууд тогтоосон юм. Өнөөдөр тэрээр өөрийн үзүүлэлтээ дээшлүүлхээр шийдсэн бөгөөд өдөр ирэх тусам штанг нь улам хүндэрсээр байна.

Гэхдээ далан таван настай сул цалинтан маань дасгалжуулалтдаа хөнгөн гоомой ханддаг гэсэн үг биш юм. Ээлжит шинэ амжилтаа тогтоохоос өмнө Виктор дасгалжуулагчийн хяналт дор бэлтгэл хийж, амьсгалын тусгай дасгал хийдэг байна. Түүний энэ зоримог зан залуу тамирчдыг зоригжуулж, үе тэнгийхнийг нь ялалтад уриалан дууддаг байна. Үе тэнгийнхэн нь аврагууд болоогүй ч гэлээ дасгалжуулалтад байнга явдаг болсон байна. Өнөөдөр Виктортой хамт спортын зааланд 10 ахмадууд хичээллэж байна. Хүнд атлетик тэдний хувьд амьдралынх нь хэв маяг болсон юм. “Хэрвээ спортоор хичээлэлдэггүй байсан бол байнга л өвчин ярьж явах байсан байхдаа” гэж аврага маань ярьж байна. Харин Виктор маань сүүлийн удаа хэдийд өвдснөө санахгүй байна.

Хүнд атлетик түүний хувьд ямарч өвчнөөс анагаах эм болсон юм. Өндөр настай ч гэсэн түүний нэг ч үе мөч нь өвдөдгүй, цусны даралт нь яг л сансарын нисгэгчийнх шиг байна. Саяхан болсон дэлхийн аврагын тэмцээн дээр орос нөхөр хагас зуун өрсөлдөгчдөө ялж, түүний насны хувьд дээд амжилтыг үзүүлсэн билээ. Өнөөдөр тэмцээний зургуудыг тэрээр ээлжлэн үзээд өөрийгөө голж байна. Хөлөө буруу тавьсан байна, түлхэлтээ яарсан байна, амьсгаагаа буруу авсан байна гэж өөрийгөө шүүмжилж сууна. Урьд нь гаргасан алдаагаа задлан шинжлээд Виктор одоо ээлжит тэмцээндээ бэлтгэж байна.

Түүний бодлоор 75 нас гэдэг хөгшин нас биш харин ч ид цэцэглэж яваа нас юм. Ахмад тамирчин маань ойрын үед их спортоо орхих бодолгүй байна. Тэрээр өдөр бүр биен тамирын зааланд очиж булчингийн болон амьсгалын дасгалаа хийж байна. Тэрээр удахгүй төрлөх хотдоо болох мэргэжлийн тэмцээнд оролцох бөгөөд дараа нь Ахмад тамирчдын олимпиад маш эрчимтэй бэлтгэж эхлэх юм. Энэ олимпиад дараа жил италийн Турин хотноо болно.

Энэ олимдиадад манай гаригийн хүчтэй тамирчид ирэх учир өрсөлдөөн маш ширүүн байх болно. Тэдний дунд дэлхийн аврага асан орос нөхөр байж байх юм. Өрсөлдөөн хичнээн ширүүн байна, Викторын түрүүлэх хүсэл төдийчинээ их байх юм. Виктор Вишняков гэгч орос эр Турин хот руу зөвхөн ялахын төлөө явах болно.