АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама сирийн хувьсгалчдын болон сөрөг хүчнийхний Үндэсний эвслийг “сирийн ард түмний хууль ёсны төлөөлөгчдийн хувиар” хүлээн зөвшөөрөв. АВС телевийн сувагт өгсөн ярилцлагадаа Обама хэлэхдээ, одооноос эвсэл Сирийн нийт хүн амын сонирхолыг хангалттай төлөөлж байна. Өмнө нь АНУ тэдний идэвхитэй оролцоотой байгуулсан бүтцийг албан ёсоор хүлээн зөвшөөрөхөөс түдгэлзэж байсан. Вашингтон мэдэгдэлдээ, эвсэлд одоогийн сирийн эрх баригчдад ирээдүйтэй засаг гэдгээ харуулах боломжийг олгох хэрэгтэй гэжээ. Үүнтэй зэрэгцэн АНУ нь эвслийн бүрэлдэхүүнд өөрсдийн нөлөөг өсгөх зорилгоор, Сирийг ашиглахыг оролдож байгаа исламын хэт даврагсдын бүлэглэлүүдийн төлөөллүүд шургалж болзошгүйд сэрэмжилж байна. Обама телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа, Сирийн ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийн эсрэг тэмцэж байгаа хүмүүсийн дунд “Аль-Каидатай “ холбоотой байгууулагууд байгаа гэжээ.