Хятад улс өнөөдөр БНАСАУ-ын удирдлагыг алсын зайны пуужинг хиймэл дагуулын хамт хөөргөсөнтэй холбогдуулан буруушааж, Пхеньяныг НҮБ-ын тогтоол шийдвэрүүдийг даган мөрдөхийг шаарджээ. Энэ тухай Синьхуа агентлагийн албан ёсны сайт дээр гарсан тайлбарт дурджээ. Бээжин тайлбартаа, НҮБ- ын АЗ-ийн тив хоорондын баллистик пуужингуудыг хөгжүүлэх өөрийн хөтөлбөрүүдийг хориглосон тогтоолыг мөрдөхийг уриалжээ. Хятад улс нь БНАСАУ -ын тус тив дээрх цорын ганц томоохон холбоотон бөгөөд өмнө нь Пхеньяны пуужин хөөргөх төлөвүүдээс түгшиж байгаагаа илэрхийлж байсан.

Синьхуа агентлагийн мэдээнд Солонгосын хойгийн байдалд хүлээцтэй, хүйтэн хандлагаа хадгалахын төлөө” байгаа ажээ.Дайчин мэдэгдэлүүдийн оронд солонгосын хойгийн тулгамдсан асуудалд аль болох түргэн хугацаанд эргэн орох яриа хэлэлцээрүүдэд таатай орчин бүрдүүлэх тодорхой арга хэмжээнүүдийг авах нь нэн шаардлагатай байна гэж мэдэгдэлд дурджээ. Бээжин Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох зургаан талт хэлэлцээрийг даргалж буй юм. Түүнчлэн, яриа хэлэлцээрүүдэд хоёр Солонгос болон Япон, АНУ болоод ОХУ оролцож байна.