Умард-Солонгос улс пуужин хөөргөсөнтэй холбогдуулан Москва харамсаж байгаагаа илэрхийллээ. ОХУ-ын ГХЯ өнөөдөр гаргасан мэдэгдэлдээ, ийм алхам нь Хойд-Зүүн Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрүүдэд саад тотгор учруулж болох юм гэв. Пуужин хөөргөсөн явдал нь БНАСАУ-д баллистик технологийг ашиглаж пуужин хөөргөхийг хориглосон НҮБ- ын АЗ -ийн тогтоолуудыг зөрчиж байна. НҮБ-ын гишүүн орнуудын даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг дэмжих хариуцлагатай гол байгууллагын шийдвэрийг үл тоомсорлож буй нь байж боломгүй алхам гэж ОХУ үзэж байна. Пхеньяны явуулсан энэхүү хөөргөлт нь “Зүүн-Хойд Азийн нийтлэг байдалд сөрөг нөлөө үзүүлэх болно “гэж яам анхааруулав.