Орос улсад өнөөдөр Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэж байна. Энэ өдөр Оросын ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хуралд хандан жил бүрийн илтгээлтээ тавина. Энэ удаагийн илгээлт нь түүний төрийн тэргүүнээр гуравдахь удаагаа сонгогдсоны анхны илгээлт байх юм. Энэ удаагийн илгэлтэнд ерөнхийлөгч тус улсын байдалд дүн шинжилгээ хийхээс гадна, Орос улсын ойрын жилүүдийн төдийгүй өөрийн ерөнхийлөгчийн зургаан жилийн хугацааны хөгжлийн зорилтуудыг тодорхойлох юм.

Путин өнөөдрийг хүртэл өөрийн илгээлтийн утга агуулгын талаар ямарч тайлбар өгөөгүй. Өмнө нь ерөнхийлөгч 11-р сард болсон ерөнхийлөгчийн парламентад суудалтай намуудын тэргүүн нартай хийсэн уулзалт болон энэ долоо хоногийн эхэнд болсон ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн уулзалтууд дээр яригдсан зүйлүүдийг уг илгээлтийг бэлтгэх явцдаа анхаарах болно гэж амлаж байсан.

Тулгамдсан чухал асуудлуудын нэг бол бүх түвшинд авилгатай тэмцэх асуудал юм.

Түүнчлэн, Кремлийн эх сурвалжийн ярьснаар, ерөнхийлөгч Орос улсаас татвараас зайлхийн гадаадын татвар багатай офшор руу урсаж байгаа хөрөнгийн сэдвийг хөндөнө. Энэхүү асуудал нь чухлаар тавигдаж байгаа цаг үеийн асуудал бөгөөд Төв Банкны гаргасан баримт мэдээгээр, 1-11-р саруудын хугацаанд 61 тэрбум долларт хүрсэн бөгөөд жилд 70 тэрбумд хүрч магадгүй юм. Путин хөрөнгийг хүчээр барихын оронд түүний урсгалыг урамшуулах төлөвтэй байна.