Умард-солонгосын бүхээгтээ хиймэл дагуултай алсын тусгалтай пуужин өнөөдөр сансрын хөлгийн Сохэ нисэх буудлаас амжилттай хөөрлөө гэж орон нутгийн ХМХ-үүд уламжлав. Өмнө нь БНАСАУ техникийн шалтгаанаар хөөгрөх хугацааг хойшилж байсан. ОХУ-ын ГХЯ-ны эх сурвалж “Интерфакс”агентлагт мэдэгдэхдээ, Москва умард-солонгосын баллистик пуужин хөөргөснийг юуны өмнө НҮБ-ын АЗ-ийн холобгдох тогтоолуудыг зөрчлөө гэж үзэж байна гэлээ.

Өмнөд Солонгос болон Япон улс пуужин хөөргөсөн явдлыг буруушааж байгаагаа илэрхийлээд байна. Токио болон Вашингтон НҮБ-д АЗ хуралдаан дээр одоогийн пуужин хөөргөсөнтэй холбогдуулан асуудал хэлэлцүүлэх хүсэлттэй хандав. Шуурхай хуралдаан нь өнөөдөр болно. АНУ-ын Төрийн департамент мэдэгдэлдээ, тэд Пхеньяны хөөргөсөн баллистик пуужинг хиймэл дагуулын хамт ажиглаж байна. Өмнө нь Төрийн департамент хэрвээ пуужинг хөөргөсөн тохиолдолд, НҮБ-ын АЗ өмнө гарсасан хоригоо чангатгана гэж анхааруулсан.

Вашингтоны мэдээлж байгаагаар, БНАСАУ пуужин хөөргөж, НҮБ-ын болон Солонгосын хойг болон дэлхий дахины цөмийн зэвсгийн статусын зургаан талт хэлэлцээрийн түншүүдийг үл ойшоосон гэжээ.

“Пхеньян нь өөрийн эцсийн зорилго – баллистик пуужин бүтээхээр зорьж яваа гэдэгт АНД-н бүсийн манай түншүүд төдийгүй, АНУ өчүүхэн ч эргэлзэхгүй байна гэж АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн олон улсын танхимын хорооны тэргүүн Илеана Рос-Лехиен мэдэгдэв.