Монгол улс Орос улстай нефтэн бүтээгдэхүүний тогтвортой нийлүүлэлтийн урт хугацааны гэрээ байгуулахад сонирхолтой байна.Энэ тухай өнөөдөр МОНЦАМЭ агентлагт тус улсын ЗГ-ын шадар сайд, монгол-оросын засгийн газар хоорондын эдийн засаг, шинжлэх ухаан –техникийн хамтын ажиллагааны монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагва ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Виктор Самойленкотой уулзахдаа хэллээ. Шадар сайд хэлсэн үгэндээ, Монгол улс Орос улсаас нийлүүлдэг нефтэн бүтээгдэхүүнээр өөрийн хэрэгцээг 100 хувь хангадаг, гэвч “Роснефть” компаниас Монголд нийлүүлдэг нефтийн бүтээгдэхүүний нэгж үнэ оросоос бусад орнууд руу нийлүүлдэг үнээс дунджаар 200-300 ам.долл. илүүтэй байна”. Тэр хэлэхдээ, 12-р сарын 19-22 ны өдрүүдэд Улаанбаатар хотод явагдах хоёр улсын засгийн газар хоорондын хуралдаан дээр монголын тал оросын нефтийн бүтээгдэхүүнийг тогтвортой урт хугацаагаар нийлүлэх гэрээний асуудлыг хөндөх төлөвтэй байгаа гэжээ. Түүнчлэн, уулзалтын үеэр нилээд хэдэн хамтарсан үйлдвэрүүдийн асуудлуудыг хөндөв. Д.Тэрбишдагва монголын тал оросын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сонирхолтой байгаа тухай сануулав. Энд “Эрдэнэт” УБК болон “Монросцветмет” болон “УБТЗ” тухай яригдаж байгаа юм.