АНУ-ын тагнуулын алба анх удаагаа гадаадын тэр тусмаа Хятадын давамгайлсан кибер заналхийллийн тоймыг гаргажээ. Уг баримт бичигт БНХАУ-ын эрх баригчид төрийн болон арилжааны нууцтай холбоотой мэдээллүүдийг завшихад шууд холбоотой гэж өгүүлжээ.

“Лос Анжелес таймс” сонинд гарсан мэдээллээр уг тоймын гол зорилго нь ихэнхдээ төрийн болон бизнесийн нууцтай холбоотой чухал мэдээллүүдийг шамшигдуулах кибердайралтуудыг зохион байгуулахад БНХАУ-ын “эрх баригчдын үүрэг хир их вэ “гэдгийг дүнэхийг оролдсонд оршиж байна.

Өмнө нь 11-р сард иймэрхүү сэдвээр АНУ-ын Конгрессын нэгэн комиссийн илтгэл гарсан. Уг илтгэлд америкийн засгийн газар нь аж үйлдвэрийн тагнуулын хүчээр ашиг хонжоо олж байгаа хятадын компаниудын шийтгэлийг хурцатгаж, БНХАУ-ын сүлжээний “тагнуулын үйл ажиллагааг “ гүнзгий судлах шаардлагатай байгаа тухай тэмдэглэж байжээ.

Тагнуулын асуудлын Үндэсний зөвлөлийн бэлтгэсэн илтгэлийг зохиогчид үүнтэй нэгэн адил буруутгах байр суурьтай байна. Уг баримт бичигт хятадыг “кибер орон зайн хамгийн их заналхийлэгчээр” нэрлэжээ. Бээжин өөрийн энэхүү үүргээ нэг бус удаа няцааж байсан. Ингэхдээ тэд АНУ-ыг анхлан сүлжээний дайны технологийг боловсруулж эхэлсэн гэж анхаарлыг хэв нэг холдууж байсан.

Хятад нь шүүмжлэлд хариулахдаа, өөрсдийгөө Интернетийн салбарт нилээд хоцорч яваа гэж мэдэгдэж байв. Энэ бол нилээд ер бусын мэдэгдэл, яагаад гэвэл, хятадын ХМХ-үүд нь өөрсдийн шинжлэх ухааны боловсруулалтууд болон өндөр технологийн ололт амжилтуудын тухай бахархалтай нь аргагүй бичдэг .

Москвагийн ПИР төвийн Аюулгүй байдлын тулгамдсан асуудлын шинжээч Олег Демидовын үзэж байгаагаар, Хятад нь үнэхээр кибер тагнуулыг өрнөдийн технологитой ойртох зорилгоор хийж болох ажээ. Энэ нь юуны өмнө цэргийн болон хоёрдмол зориулалттай технологиудад нэвтрэх тухай яригдаж буй юм. Энэ стратеги нь Хятадад 2000 оноос дэс дараатай хэрэгжиж байна. Гэсэн хэдий ч, Хятадыг орчин үеийн гол “кибер дайсан “ гэж үзэх нь зарим тохиолдолд арай хэтрүүлсэн болно гэж Олег Демидов тэмдэглээд

«Хятадын сэдэв нь тухайлбал, хятадын кибер орон зайн идэвхитэй байдал нь айлгах маягаар ашиглагдаж байгаа. Хятад цэргийн сүр хүчээ нэмэгдүүлэж байгааг америкийн иргэд ч тэр, АНУ- ын хууль ёсны эрх баригчид ч тэр шалтгаан болгож байна. Хятадын идэвхитэй холбоотой түгшүүр, хятадын тагнуулын өсөн нэмэгдэж байгаа цар хүрээ болон хүнд бэрх эд бүхэн нь батлан хамгаалах төсвийг хийгээд АНУ- ын кибер аюулгүй байдлын салбарын боловсруулалтын төсвийг хэлэлцэхэд өнөө үед таатай сэдэв юм» гэлээ.

Нууц материлуудыг сүлжээгээр шамшигдуулж байгаа гэх америкийн санааг няцаахын хамт Хятад улс сүлжээний дайралтуудад хамгийн их нэрвэгдсэн орон гэж Бээжин үзэж бай на. Статистикийн тоо баримтаар, БНХАУ-д сая сая компьютер нэг бус удаа хакеруудын дайралтанд өртөж байжээ. Хакеруудын дайралтууд нь хятадын нэртэй нилээд хэдэн сайтуудын ажлыг нэг бус удаа зөрчиж байжээ. Гэвч эдгээр баримтууд нь хятадын компьютерээс гадаадын сүлжээнд нэвтрэх гэж оролдлого хийсэн тухай өгүүлэхгүй нь ойлгомжтой.

Тэр ч байтугай, тэд хятадын эрх баригчид нь АНУ-ын компьютеруудын эсрэг дайралтууд хийх зорилтуудыг тавьсан эсэхэд ч тайлбар олж эс чадна. Хятадын хакерууд руу хийсэн дайралтууд нь БНХАУ-тай дайсагнагч хүчнийхний дайсагнал байх уу. Гэхдээ даяаршлын үед сүлжэээний аюулгүй байдлын асуудал нь Хятадын хувьд мөн хурцаар тавигдаж буйтай санал нэгдэж болох юм. Пир төвийн шинжээч Олег Демидовын үзэж байгаагаар, Хятад улс “кибер зэвсэг “ нь хоёр талд хурцаар тавигдаж байгаа гэдгийг ойлгож байна.

Энэхүү дуудлагын цорын ганц хариу бол сүлжээний аюулгүй байдлын салбарт харилцан яриа болон хамтын ажиллагаа юунаас чухал юм. Гэвч Үндэсний зөвлөлийн тагнуулын газрын илтгэлд дурдснаар, АНУ нь эвлэрэлд бэлэн бус байна. Тиймээс  кибер дайны зөгнөлт биш, харин бодит нэг бус тулалдаан хүлээж байна.