12-р сарын 11 нь багачуудын хайртай Чебурашка болон Гена матар хоёрын хувьд эх орондоо байх сүүлчийн өдөр болж магадгүй. Хүүхэлдэйн киноны хөөрхөн хоёр энэхүү баатруудыг /ганцхан хувь байдаг/ дуудлага худалдаагаар оруулахаар болжээ. Тэдний эхний үнэ 1,5 сая рубль. Янз бүрийн мэдээнээс үзвэл, зөвлөлтийн үеийн энэхүү алдартай хоёр хүүхэлдэйг япончууд худалдан авахаар ихэд сонирхож байгаа .

Үлэмж том чихтэй, хүрэн үстэй, хоёр хөл дээрээ явдаг хэмээн Чебурашкагийн тухай дэлхийн толь бичигт бичжээ. Зөвлөлтийн зохиолч Эдуард Успенскийн номын хуудаснаа анх 1966 онд төрж, 1969 онд номын хуудаснаас алхлан гарч, олон сая үзэгчдийн танил болсон юм. Шинжлэх ухаанд урьд өмнө гарч байгаагүй тэрхүү зохиолын жижигхэн баатарт хүүхэд багачууд төдийгүй, томчууд хайртай болов. Ингэж ярих юм бол яг энэ хүүхэлдэйн кинон дээр оросын хэдэн үе өсч бойжсон. Өнөөдөр Чебурашка болон түүний найз Гена матар болоод бусад баатруудыг дуудлага худалдаагаар худалдах гэж байна гэж урлаг судлаач Карина Борисёнок хэлээд

«20-р зууны орос, зөвлөлтийн урлагт зориулсан ээлжит дуудлага худалдаагаар 105 бүтээл дэлгэн тавиад байгаагийн дотор зураасан зургууд болон уран зургууд, гоёл-чимэглэлийн урлагийн хосгүй бүтээлүүд байна. Энд мөн шуугиан тариад авсан “Чебурашка” хүүхэлдэйн киноны маш хөөрхөн цуглуулга тавигдсан байна. Хүүхэлдэйнүүдийн дунд Гена матар, Лариса харх, Шапокляк болон Чебурашка өөрөө байна» гэлээ.

Хамгийн гол нь дуудлага худалдааны эцсийн үнэ сонирхол татаж байгаа бус, харин алдарт найзууд хаашаа явах бол, тэд бүгдээрээ Оросд үлдэж чадах болов уу. Худалдан авагч тэр хүн юуны түрүүн зөвлөлтийн урлагийг үнэлдэг нэгэн байх нь гэж Сотбис дуудлага худалдааны өргөөний ерөнхий захирал Михаил Каменский тэмдэглээд

«Эдгээр нь зөвлөлтийн үеийн урлагт их ач холбогдол өгдөг хувийн цуглуулгатай нэгэнд маш сонирхолтой байж болох юм. Тэгээд тэр хүн дайны дараах чухал тэмдэгтэй зүйлүүдийг, бэлэгдэлүүдийг цуглуулдаг байж болох юм. Эдгээр нь хэдэн үед хүчтэй нөлөөлсөн. Яагаад гэвэл, энэ баатрууд нь байнга дэлгэцнээ гарч байдаг. Энэ бол манай нийгмийн амьдралын чухал баатрууд. Ингэхдээ оросын төдийгүй, хуучин ЗХУ-ын орон зайд хүртэл нөлөөтэй» гэлээ.

ХМХ дээр Япон улс дуудлага худалдаагаар авах гэж байгаа тухай мэдээлэл гарч байсан. 2000 оны эхэн үед Наран улс нь Чебурашкагийн давалгаанд автагдсан байсан. Тэр үед орон нутгийн телевизүүдийн дэлгэцнээ “ Чебурашка гэж хэн бэ?” амьтны тухай хүүхэлдэйн цуврал киног үзүүлсэн юм. Уг кино маш их амжилт авчирч, үлэмж чихтэй, жигтэйхэн тэр амьтны эрхийг япончууд 2023 он хүртэл худалдаж авсан бөгөөд зөвлөлтийн киноны уг сэдвээр хагас зуу орчим кино бүтээхээр төлөвлөжээ.

Шинжээчид ярихдаа, япончуудын хүүхэлдэйг худалдаж авч буйг хоёр утгаар үзэж болно. Нэг талаас, тэдний байр Орос улсын музейд байх болно, нөгөө талаас чебурашкагийн хил хязгаар тэлснээр оросын соёл ч бас тэлж буй юм.