Орос улсын буддын шашны лам нар “ертөнцийн мөхөлд” итгэхгүй байна. Энэ тухай даваа гаригт Буриад улсын Иволгины дацангийн хэвлэлийн албаны мэдэгдэлийг “Интерфакс” иш татан уламжлав. Тэнд Орос улсын Буддын шашны тэргүүн хамбын өргөө байдаг юм.

“Ертөнцийн мөхөл” нь 12-р сарын 21-нд болох юм шиг ярьж байна. Тэгвэл тийм юм болохгүй. Буддын шашинд тийм ойлголт үгүй” гэж тайлбарласан байна. Эртний майячуудын сүсэг бишрэлд үндсэлсэн цаг тооны бичигт 12-р сарын 21-нд ертөнц мөхнө гэж бичсэнд зарим хүмүүс итгэж байна. Эрдэмтэд үүнийг няцааж байна. Тэгсэн ч Орос улсад зарим суурингуудын оршин суугчид олноороо хүнсний дэлгүүрүүдээс давс, лаа, будаа, нөөшилсөн мах болон шүдэнз зэргийг их хэмжээгээр худалдан авсан тохиолдол гарсан. Зарим нэг мунхаг, шинжлэх ухааны эсрэг нийтлэлүүдээс нилээд хэдэн газруудад ээлжит ертөнцийн сөнөлтөнд бэлтгэлээ базаан, боломжоороо даван туулахаар шийдээд байна.