Хойд усан зам олон улсын ачаа тээвэрлэлтэд улам идэвхтэй оролцож байна. 2012 оны үр дүнгээр Хойд усан замаар тээвэрлэсэн ачаа 30 хувиар өсөн нэмэгдэж, 4 сая тоннд хүрнэ гэж таамаглажээ.

Саяхан шингэрүүлсэн байгалийн хийг Хойд усан замаар дэлхийд анх удаа тээвэрлэж дууслаа. Норвегийн Хаммерфест боомтоос гарсан 13 500 шоо метр түлш ачсан Ob River шатахуун зөөгч хөлөг японы Тобата боомтод оржээ. Атлантын далайгаас Номхон далайд Сибирийн эрэг хавийн дагуу тээвэрлэхэд 25 өдөр шаардагдав. Оросын гурван атомын мөс хагалагч хөлөг Хойд мөсөн далайгаар явах үеэр нь норвегийн хөлөг онгоцыг даган явж зам гаргажээ.

Шатахуун зөөгч осолд нэрвэгдэлгүй цагтаа хүрсэн байна.Интернационалч багийн гишүүдээс гадна оросын эрдэм шинжилгээний нэгэн төвийн ажлын хэсэг уг хөлөг онгоцон дээр байсан. Тэд мөст замаар хөлөг онгоцыг гаргаж явуулах онцлогийг судлажээ.

Ob River шатахуун зөөгч ачаа тээвэрлэхийн тулд Японоос Европ руу ачаагүй явсан билээ. Тэгснээр Хойд усан зам шингэрүүлсэн байгалийн хий олон улсын хэмжээнд тээвэрлэхэд тохиромжтой байгаа нь нотлогдсон гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Одоогоос хоёр жилийн өмнө нэвтрэн дажих их даацтай хөлөг онгоц Хойд усан замаар явсныг үүнтэй холбогдуулан дурдая. Тэр үед оросын «Балтика» шатаахуун зөөгч хөлөг Орос улсаас 114 мянган тонн шингэрүүлсэн хий Хятад улсад тээвэрлсэн билээ. Хойд усан замыг ЗХУ оршиж байсан үед ч гол төлөв дотоодын ачаа тээвэрлэлтэд өргөн хэрэглэж байсан гэж «Газпром» компанийн захиргааны дэд дарга Александр Медведев хэлээд

«1987 онд хамгийн их хэмжээний 7 сая тонн ачаа Хойд усан замаар тээвэрлэжээ. Сүүлийн жилүүдэд мөн замаар дунджаар 2 сая тонн ачаа тээвэрлэв. Энэ замыг үргэлж ашиглан ачаа жилийн түлш тээвэрлэж ирсэн.Гэвч зөвхөн дотоодын хэрэгцээг хангаж байв. Одоо Хойд усан зам олон улсын хэмжээний зам болж байна» гэлээ.

Суэцын сувгийг бодоход Хойд усан зам олон мянган тонн түлш өөрөөр хэлвэл 600 мянга гаруй доллар хэмнэж байна. Хамгийн гол нь цаг хэмнэж байна. Суэцын сувгаар тээвэрлэхэд 6,7 долоо хоног шаардагдаж байхад энэ замд 3-4 долоо хоног шаардагдана. Түүнээс гадна өмнөд тэнгисийн замыг бодоход Хойд усан замд далайн дээрэмчид үгүй байна.

Хойд усан замаар ачаа тээвэрлэхийг улам их сонирхоно гэж оросын хелег онгоц үйлдвэрлэгч компаниуд таамаглав.Харин хүрээлэн буй орчингийн аюулгүй байдлыг мартаж болохгүй. Оросын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, Нефть хийн судлалын хүрээлэнгийн ажилтан Василий Богоявленский хэлэхдээ

«Мэдээжээр бид Хойд усан замаар бахархаж байна. Дэлхийн цорын ганц Варандейский нефть буулгах газраа тэнд байгуулсан. Гэвч Хойд усан замыг ашиглахдаа бохирдолтын аюулыг үргэлж санаж байх хэрэгтэй. Нефть, байгалийн хийн олборлолт Гадаад далайг их бохирдуулж байна. Үүнд 35, тээвэрлэлтэд дөнгөж 3 хувь ногдож байна» гэв.

Хойд усан замыг Европ, Ази хоёрыг холбох ашигтай усан замын хувьд ашиглах нь цаг уурын шалтгаантай. Арктикад мөс хайлаж байна. Эрдэмтэдийн тоо баримтуудаас харахад арктикийн мөсөн талбай 20 жилийн өмнөхөөс 3 дахин түргэн багасаж байна.