Одон орон судлаачид тэнгэрийн заадсан дотор онолын хувьд хүмүүс амьдарч болох долоон ертөнцийг илрүүллээ гэж британий “Индепендент” сонин уламжилжээ. Нэг жилийн өмнө хэсэг эрдэмтэд Нарны аймгуудын цаадах хүн амьдарч болохоор ер бусын ертөнцүүдийн каталогийг байгуулсан гэж уг сонинд бичжээ. Пуэрто-Рикод суурилдаг Бусад огторгуй дээрх амьдралыг судлах лабораторийн эрдэмтэд өөрсдийн судалгааны ажилд Чилийн одон орны болон сансрын “Кеплер” телескопын судалгаануудыг ашиглаж байна. Одон орон судлаачид нь хэмжээгээрээ манай дэлхийтэй ойролцоо 80 орчим огторгуйг илрүүлжээ. Гэтэл тэдгээрийн зөвхөн долоо нь оддоос ус гаргах зайтай орших ажээ. Шинэ технологиуд нь шинэ дэлхийнүүдийг эрэлхийлэх ажлыг шуурхайлж, үзүүлэлтүүдээрээ дээд зэргээр манай дэлхийтэй нийлэх тэрхүү ертөнцийг хамгийн шилдэг олдвороор шалгаруулна гэж судлаачид цохон тэмдэглэж байна.