Умард Солонгосын мэргэжилтнүүд эрдэм шинжилгээний хиймэл дагуул бүхий пуужингаа задлан буулгаж эхлэсэн тухай өнөөдөр өмнөд солонгосын Ренхап агентлаг нэрээ дурдаангүй этгээдийн мэдээг үндэслэн уламжлав. Урьд БНАСАУ «Сэхэ» сансрын хөлгийн буудалд байрлуулсан пуужингийнхаа хөөргөлтийг 12-р сарын 29-нд хүртэл хошлуулах тухай зарлан мэдээлсэн билээ. БНАСАУ-ын сансрын техникийн хорооны төлөөлөгчийн хэлснээр «хөдөлгүүрийн блокын техникийн гэмтэлээс болж пуужин хөөргөх хугацааг хойшлуулжээ». Пуужингийн 3 дахь угсрааны хурдасгуурын гэмтэл хөөргөлтийг хойшлуулах шалтгаан болсон гэж үүний өмнө өмнөд солонгосын Сhosun Ilbo сонин мэдээлсэн билээ.