Өнөөдөр БНХАУ-ын эргззлийн хоёр хөлөг онгоц Сенкаку (Дяоюйдао) маргаан ззсгэсэн арлууд орчмын Токиогийн өөрийнх хэмээн үзэж байгаа усан бүст санаатайгаар цөмрөн оржээ. Японы манааны хөлөгүүд энэ бүсээс гарахыг радио холбоогоор шаардав. Хятадын хөлөг онгоцууд мөн уриаг тоомсорлохгүй байна. БНХАУ-ын нутаг дэвсгэрт хамрагдах усан бүсээс нэн даруй гарахыг японы талаас шаардсан гэрэлт самбарыг хятадын нэгэн хөлөгт асаажээ. Дараа нь «Дяоюйдао бол Хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг мөн» гэж хятад ба англи хэлээр бичсэн бичээс самбарт гэрэлтэв. Урьд хятадын эргүүлийн хөлөг онгоцууд 12-р сарын 7-нд энэ бүст зориуд цөмрөн орсон билээ. Энэ оны 9-р сарын 11-нд японы засгийн газраас Сенкаку хэдэн арлыг японы иргэн эздээс нь худалдан авснаас хойш санал зөрөлдөөн эрс хурцдав.