Хятадын нийслэл хотын захиргаа «оросын орон сууцны хороололд» Ябаолу гудамжад анхны гаалийн хураамжгүй худалдааны төвийг нээхээр төлөвлөсэн тухай өнөөдөр «Чайна дейли» сонинд бичжээ. Ябаолу бол жижиг бөөн худалдааны төв юм. Гол төлөв Орос улс ба Төв Азийн орнуудын худалдагчид болон олон орны жуулчид тийшээ очдог. Хотын захиргаа 2013 оны 1-р сарын нэгнээс Бээжин нэвтрэн дамжих зорчигчдод 72 цагийн визгүй дэглэм тогтоохтой холбогдуулан ийм шийдвэр гаргав. Шинэ он гарсаар хотод очих жуулчдын тоо нэлээд өсөн нэмэгдэнэ гэж үзэж байна. Шинэ дэглэм гол төлөв гадаадын жуулчдад хамаатай. Үүний хамт Ябаолу гудамжны олон худалдаач өрсөлдөөн улам ширүүсэхээс эмээж байна. «Сүүлийн үед гадаадын валюттай харьцах юанийн ханш бэхжсэн учир жуулчид зардлаа багасгаж байгааг» орон нутгийн шинжээчид тэмдэглэв.