ХАМАС лалын радикал хөдөлгөөний удирдлага Палестины ФАТХ хөдөлгөөнтэй санал зөрөлдөөнийг арилгах зорилгоор бололцоотой бүхнийг хийнэ гэж ХАМАС хөдөлгөөний УТТ-ны тэргүүн Халед Машааль мэдэгдэв. Газын зурвас ба Иордан голын баруун эрэг угаасаа Палестины нутаг дэвсгэр байгаа юм гэж тэрээр онцлов. ХАМАС хөдөлгөөний УТТ-ны тэргүүн Халед Машааль сүүлийн 45 жилд анх удаа баасан гаригт Газын зурваст хүрэлцэн очив. Тэрээр хөдөлгөөний 25 жилийн ойн баярт оролцож байна. ХАМАС хөдөлгөөний удирдагч 1956 онд Иордан голын баруун эрэгт төржээ. Гэвч гэр бүл нь 1967 оны зургаан өдрийн дайны дараа Палестинаас нүүсэн юм. Тэр үеэс хойш Машааль Кувейт, Иордани, Сири, Катар улсуудад суужээ.