«Бофа» хар салхи Филиппинийг нэрвэсний уршгаар долоо хоногийн дотор 714 хүн эндэж, бас 890 хүн сураггүй алга болсон тухай өнөөдөр орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжлан мэдээлэв. НҮБ-ын хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газар дэлхийн хамтын нийгэмлэгт хандан гай гамшигт нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэхийг уриалав. Өнгөрсөн мягмар гаригт Филдиппиний өмнөд нутгийн нэрвэсэн хар салхи маш олон барилга байшин эвдэн нурааж, цахилгаан дамжуулах шугам таслаж, хэдэн мужид нисэх онгоц, төмөр замын хөдөлгөөнийг зогсоов. Нийт 210 сая ам долларын хохирол хөдөө аж ахуйн салбарт учрав. Хар салхи голомтдоо цагт 130 км худацтай байв. «Бофа» бол энэ онд Филиппинийг нэрвэсэг хамгийн хүчит хар салхи билээ.