Египетийн ерөнхийлөгч Мухамммед Мурсийн талынхны ба эсэргүүцэгчдийн жагсаал өнөөдөр Каирт хийх тухай египетийн «Аль-Ахрам» сонин мэдээлэв. Лалын хүчин 12-р сарын 15-нд шинэ Үндсэн хуулиар явуулах бүх нийтийн санал хураалтыг дэмжих жагсаал цуглаан хийж, төслийг дэмжихийг улс орныхоо оршин суугчдад уриална. Гэвч лалын эвслийн гишүүний нэг салафитын нам өнөөдрийн жагсаалд оролцохоос татгалзаж, улс орныхоо янз бүрийн мужийн оршин суугчдын дотор ухуулгын ажилд анхаарлаа төлөвлөрүүлэхээр шийдвэрлэв. Лалын хөдөлгөөний жагсаалыг Каирын хойд Наср-сити хороололд Раба аль-Алавия, Ар-Рашдан лалын сүмүүдийн дэргэд хийх юм. Жагсагчид ерөнхийлөгчийн ордон руу явахгүй гэж «Лалын ахан дүүс» хөдөлгөөний төлөөлөгч Махмуд Гозлан үүний өмнө мэдэгдсэн билээ. Урьд сөрөг хүчин шинэ Үндсэн хуулийн асуудлаар явуулах бүх нийтийн санал хураалтад оролцохоос татгалзсан билээ.