АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон өвчлөсэн учир Марокко, Тунис, Арабын Нэгсдэн Эмирт Улсад хийх айлчлалуудаа болиулсан тухай түүний туслах Филипп Рейнс мэдээлэв. Рейнсийн хэлснээр одоогоор Төрийн нарийн бичгийн дарга биеийн байдлаас болж эдгээр айлчлал хийж чадахгүй байна. Клинтоны орлогч Уильям Бернс Мароккод айлчлана гэж Рейнс нэмж хэллээ. АНУ-ын төлөөлөгч Мароккод «Сирийн анд нөхөд» гэгчийн бага хуралд оролцох нь түүний Ойрхи Дорнодоор хийх аялалын чухал хэсэг болох юм.