2030 он гэхэд Хятад улс дэлхийд хамгийн том эдийн засагтай болно.Орос, Япон болон Европын үүрэг харьцангүй буурна. АНУ дэлхийн цорын ганц хэт гүрний үүргээ алдаж эхлэнэ гэж америкийн Үндэсний тагнуулын зөвлөлөөс нийтлүүлсэн «Дэлхийн трендууд 2030: өөр ертөнц» илтгэлд өгүүлжээ. Дараачийн 20 жилд шинэ технологи өрнүүн хөгжилтэй орнуудад хөгжих юм.

Юу гэвэл олон улсын компаниуд гол төлөв Хятад, Энэтхэг, Бразили зэрэг эрчимтэй хөгжиж байгаа зах зээлүүдэд үйл ажиллагаагаа төвлөрүүлнэ гэж илтгэлд тэмдэглэжээ. Түрк, Индонези, Өмнөд Африк зэрэг бүс нутгийн эдийн засгийн үүрэг нэмэгдэнэ гэж шинжээчид онцлов. «Технологийн хөгжлийн үр дүнд ганц улс дэлхийд ноёрхохгүй. Олон улсын бодлогод нөлөөлөх олон талт байгууллага бий болно.

Интернетийн том эзэд маш их хэмжээний мэдээллийг хяналтдаа авна » гэж судлагчид үзэж байна.Гэвч алсын холбоо харилцааны технологийг хаа сайгүй хэрэглэх нь «иргэдээ мөрдөн ажиглах урьд үзэгдээгүй боломж» засгийн газруудад олгох юм. 2030 он гэхэд лалын террор намжих бололтой гэж илтгэлийг зохиогчид үзэж байна. Түүнээс гадна шинэ төрлийн тухайлбал кибер, биологийн зэвсэг бий болно гэж тэд таамаглав.

Америкийн тагнуулын шинжээчдийн илтгэлийг 4 жилд нэг удаа нийтлэдэг.