АНУ сирийн зэвсэгт хүчнийг зэвсэглэнэ гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн ч зэвсэглэх гээгүйг АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд Вашингтонд хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Түүний хэлснээр АНУ сирийн сөрөг хүчинд цэргийн биш тусламж үзүүлэх байр суурь баримталж байна. АНУ ерөнхийлөгч Башар Асадыг аль болох түргэн огцоруулахын тулд их хэмжээний зэвсэг сирийн сөрөг хүчний отрядуудад нууцаар нийлүүлж эхлэсэн тухай үүний өмнө британийн Sunday Times сонин мэдээлсэн билээ. Сирид засгийн газрын цэрэг, сөрөг хүчний хоорондын мөргөлдөөн өнгөрсэн оны 3-р сараас хойш үргэлжлэсээр байна. Янз бүрийн тоо баримтаас харахад тус улсад 20-30 мянган хүн амь үрэгджээ. Гадаадаас дэмжлэг авч байгаа сайн зэвсэглэгдсэн бүлгүүдийн эсэргүүцлийг дараж байна гэж Сирийн эрх баригчид мэдэгдэж байна.