Өнөөдөр үл таних этгээдүүд одоогоос хоёр долоо хоногийн өмнө Каирын төв Тахрир талбайд ерөнхийлөгч Мухаммед Мурсийн бодлогыг эсэргүүцэн байгуулсан сөрөг хүчний майхант лагерьт халдсан тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв. Гучаад хүн жагсагчдыг ойр хавийн гудамжуудаас дайрч, үрлэн сумтай буугаар буудаж, шатахуунтай лонх шийджээ. Өөрсдийгөө хамгаалагчид бас шатахуунтай лонх шидэн чулууджээ. Жагсагчдад халдсан лалын хүчний төлөөлөгчид зугтан нуугдсан байна. «Аль-Ахрам» сонинд бичснээр эсэргүүцлийн жагсаалд оролцож байгаа 16 хүн шархдаж бэртсэн хийгээд 5 хүн түүний дотор хүнд шархдсан эмэгтэйг эмнэлэгт хэвтүүлжээ. Энэ удаагийн дайралтаас хойш Тахрир талбайд орох гарах бүх замыг хаажээ. Сөрөг хүчин хэрэг явдлын гэм бурууг «Лалын ахан дүүс» хөдөлгөөнд ногдуулав. Мягмар гаригт болох эсэргүүцлийн арга хэмжээг тасалдуулан зогсоохыг тэд оролдсон гэж сөрөг хүчний төлөөлөгчид үзэж байна. Ерөнхийлөгчийн талынхан ба сөрөг хүчин мягмар гаригт жагсаал хийх тухай өчигдөр зарлан мэдээллээ.