Ливаны хойд Триполи хотод 10 өдөр үргэлжлсэн мөргөлдөөнийг зогсоож амжсан байна. Өчигдөр хотод татан шилжүүлсэн ливаны армийн шилмэл анги нэгтгэл шащин хоорондын мөргөлдөөнийг зогсоов. Эдгээр цэрэгүүд эхлээд алавитын «Жебель-Мохсенийг» хяналтдаа авч, дараа нь зэргэлдээ орших суннитын орон сууцны хорооллуулдын байдлыг журамлав. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслдүүдийн уламжласнаар хотын байдал аажмаар хэвийн болж байна. Триполид мөргөлдөөнд энгийн 17 оршин суугч амь үрэгдэж, 150 орчим хүн шархджээ. Тэмцэлдэн сөргөлдөж байгаа талуудыг галаа зогсоож, энхийн тохиролцоонд хүргэх гэсэн эрх баригчдын оролдлого зохих үр дүнд хүрээгүй байсан. Ливаны батлан хамгаалах дээд зөвлөл улс орныхоо хойд нутгийн байдлыг тогтворжуулахад хүч хэрэглэх зөвшөөрөл өгсний дараа мөргөлдөөнийг зогсоожээ. Алавитууд сирийн төлөөний байр суурь баримталж байхад сунниутууд Сирид самуун дэгдээгчдийн зэвсэгт бүлгүүдийг дэмжиж байна.